Боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн 2020.12.18 нэгдсэн хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. 

БСШУСБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Анужин танилцуулав

Орчин цагийн боловсролын чиг хандлага нь оюуны чадамж (IQ)-аас хүмүүнлэг чанар, сэтгэлийн боловсрол (EQ)-ыг чухалчилдаг болсныг дурдаад манай улсын боловсролын тогтолцоо, хөтөлбөр нь хүүхэд, залуусын мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч, оюун санааны хүрээнд соён гэгээрүүлэх асуудлыг орхигдуулсан дутагдалтай хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн 70 хувь нь 15-35 насны залуус байгаа талаарх тоон мэдээлэл ч сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд боловсролын салбарт оюун санааны хүрээнд соён гэгээрүүлэх асуудлыг орхигдуулсантай холбоотой гэж үзэж байгаагаа, мөн олон судалгаа ийм дүгнэлтэд хүрсэн байдгийг хэллээ. Төсөл санаачлагчид төслийн талаар салбарын яамтай санал солилцсон байна. Боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийхээр ажиллаж байгаа бөгөөд төслийг хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн агуулгыг багтаан, нэгтгэх боломжтой хэмээн зөвшилцсөн байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна. 

[ad_2]

Их сурвалж: https://vip76.mn/content/72588

Related articles

Comments

Share article

Latest articles

Newsletter

Subscribe to stay updated.