Малыг эрүүлжүүлж, бэлчээрийн малыг бодлогын түвшинд цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.16/ Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл болон махны экспортын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байнгын хорооны 2020 оны 07 дугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо.

Байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Цар тахал, цаг тулгамдсан үед гаргах гэж байгаа тогтоолын төслийг дэмжиж байгаа. Ер нь бол сууриар нь анхаарах шаардлага байна. 2010 оноос хойш мал аж ахуй руу хандсан бодлогод өөрчлөлт гаргая гэж нэлээн санаачлагатай ажилласан. Түүний тодорхой нэг жишээ бол Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Ж.Ганбаатар, Я.Санжмятав гишүүн бид нар Латин Америкийн гурван орноор явсан байгаа. Бразил, Урагвай, Аргентин гээд хөдөө аж ахуй, тэр тусмаа мал аж ахуй дээр суурилсан орноор явсан. Тэр гурван орны ХААЯ бол заавал мал аж ахуйгаасаа ярьж эхэлж байгаа юм. Тэгж их ач холбогдол өгч байсан. Тэр гурван орноор явахад тэд хэлэхдээ: Бид нар бол Европоос нүүдэллэж ирээд улс байгуулсан. Олон зуун жил мал аж ахуйн бүтээгдэхүүнээ Европ руу гаргаж байсан. Одоо бид 16000 км далайгаар зөөгөөд малын амьсгаанаас бусдыг нь Хятадад гаргаж байна. 

Тэгэхээр бид нар дэндүү арчаагүй байна. Явж ирсэн аян замын тэмдэглэлээ бичээд нийтлээд, үүний араас нэлээд хөөцөлдсөн. Үүний үр дүнд мал мах экспортын ахиц, дэвшил гарсан. 72000 тонн мах экспортолсон үр дүнтэй байсан. 

Малаа эрүүлжүүлэх, үржилийн асуудлууд дээр цогцоор нь шийдсэн байсан. Мал аж ахуйн салбарт ажиллагсдын нийгмийн бодлого, мэдлэг гээд олон талбарт нэлээн анхаарал тавьсан байсан. Тэр бүгдийг багтаасан мэдээллийг төвийн хэвлэл мэдээллээр нэлээн түгээж, холбогдох хүмүүст нь хүргүүлсэн. 

Дараагийн авах арга хэмжээ бол малаа яаж эрүүлжүүлэх, бэлчээрийн мал аж ахуйгаа хөгжүүлэх бүс нутгаа яаж тодорхойлох вэ? Энэ нь уул уурхай, газар тариалангийн үйлдвэрлэлтэйгээ очиж мөргөлдөөд байна. Энэ асуудлуудаа яаж зохицуулах вэ? Бодлогын түвшинд гаргах хэрэгтэй. Цөлжилт эрчимтэй явагдаж байгаа учраас дан ганц бэлчээрээр зүтгүүлэх боломж тааруу болсон нөхцөлд нэмэгдэл тэжээл тариалах боломжийг яаж бий болгох вэ? 

[ad_2]

Их сурвалж: https://vip76.mn/content/72492

Related articles

Comments

Share article

Latest articles

Newsletter

Subscribe to stay updated.