Төмөр замыг дагасан халдварын голомтод ямар үнэлэлт, дүгнэлт өгөх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн 2020.12.11 хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуулаа:

Улаанбаатар хотыг метротой болгоно гэж ярьсан энэ хэр бодитой вэ? Бас нэг үр ашиг муутай төсөл болж таарах уу?

Дэлхийн бусад улс орнууд газар доорх метрогоор зөвхөн хүн тээвэрлэх төдийгүй, хотынхоо дэд бүтэц, шугам сүлжээ бүх юмаа тэр доор байрлуулаад авдаг байна. Улаанбаатарын хувьд баруунаас зүүн дамжсан нэг метроны шугамтай болвол нэлээн олон асуудлыг шийдэх болов уу.

Төмөр замын бүтээн байгууллалтыг нэлээн эрчимтэй хийнэ гэж байгаа. Зүүн тал руу, зүүн гурван аймгаар дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хөтөлбөр батлагдсан явж байгаа. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд Бор-Өндөр рүү төмөр зам бүрдсэн байгаа. Бор-Өндөрийн төмөр замын ашиглалтыг сайжруулахтай холбоотой ямар нэгэн бодол санаа байна уу? 

Сахилга хариуцлагын салбар бол төмөр зам. Төмөр замд сахилга хариуцлага ямар түвшинд байна вэ? Жаахан сулраад ирвэл асуудал гардаг. Сэлэнгээс эхлээд Замын-Үүд хүртэл цар тахлын халдвар алдагдсан байна. Энэ бол бодитой болсон асуудал. Үүн дээр ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?

Түүний асуултад ЗТХ-ын сайд Л.Халтар хариуллаа. 

[ad_2]

Их сурвалж: https://vip76.mn/content/72391

Related articles

Comments

Share article

Latest articles

Newsletter

Subscribe to stay updated.