Цар тахлын онцгой цаг үед нэг шугамаар мэдээлэл гарах ёстой

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.30/ хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Хуулийн төслийг дэмжиж байгаа.  Засгийн газар, УОК, УИХ шуурхай ажиллаж холбогдох хууль тогтоомж, эрх зүйн өөрчлөлтийг шуурхай хийж өгч байгаа нь чухал зүйл. Ийм амаргүй нөхцөл байдалд бидний ойлголт нэг байвал их зөв зүйтэй байна. Би үүнийг ноднин нэг жилийн өмнө Хятад ард улсад дэгдэж байх үед Монгол улсын төр, ЗГ-аас шуурхай арга хэмжээ авч байсан. Тэр үед АБГББХ дээр өөрийн байр суурийг илэрхийлж байсан. Тэр үед андив, тусламжтай холбоотой зүйлс нь ил тод нээлттэй байх ёстой тухай хэлж байсан. Мөнгө санхүүтэй холбоотой асуудал одоо байсаар байна. Үүнийгээ анхаарах хэрэгтэй. Дутуу, хаалттай байна гэж хэлж байгаа юм биш.

Цар тахлын талаар аливаа мэдээллүүд нэг шугамаар ойлгомжтой мэдээлэл хүргэж байхгүй бол үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийг олон сувгаар тараагаад байвал нийгэмд айдас хүйдэс төрүүлдэг. Үүнээс гарах муу үр дагавар багагүй байх учраас үүнийг тооцож үзээрэй.

[ad_2]

Их сурвалж: https://vip76.mn/content/72892

Related articles

Comments

Share article

Latest articles

Newsletter

Subscribe to stay updated.